БИОЛОГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Евролос БИО 5 септик

Нэрийн бичлэгEurolos BIO 5

Зуслан, амины орон сууцны улирлын болон байнгын хэрэглээнд зориулсан биошүүлтүүртэй загвар.

Тооцоот хэрэглэгч
5 хүн
Хоногийн хүчин чадал
1,000 л / 1.0 м³
Цэвэрлэгээний технологи
Насос, эжектор, биошүүлтүүр
Цахилгаан хангамж
Шаардлагатай
Үнэ
Үнийн санал авна
Үнийн санал авах 8896-2828 DSEM · Холбогдох ↗

Монгол Улсын хэмжээнд нийлүүлэлтийн хүсэлт авна. Хугацаа, иж бүрдэл, тээвэр, суурилуулалт болон баталгааны нөхцөлийг үнийн саналд тодруулна.

ЗАГВАРЫН ТУХАЙ

Таны хэрэглээнд
тохирох сонголт.

Насосоор эргэлт үүсгэн, эжектор болон биошүүлтүүрээр ахуйн бохир усыг боловсруулах станц. Зуслангийн улирлын хэрэглээ болон байнгын оршин суух байшинд сонгож болно.

Үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн стандарт загварын мэдээлэл. Хөрс, газрын ус, шугамын гүн болон өвлийн ашиглалтад тохирох иж бүрдлийг захиалга бүрээр нягтална.

Үйлдвэрлэгчийн үзүүлэлт, зураг ↗

DSEM · НИЙЛҮҮЛЭЛТ, УГСРАЛТ

Үнийн санал авахад

  • Байнгын хэрэглэгчийн тоо, хоногийн усны хэрэглээ
  • Улирлын эсвэл жилийн турш ашиглах эсэх
  • Талбайн байршил, хөрс, газрын усны нөхцөл
  • Цахилгаан болон цэвэрлэсэн ус зайлуулах боломж

Ус зайлуулах шийдэл, дулаалга, тогтмол үйлчилгээний нөхцөлийг талбайн үнэлгээтэй хамт төлөвлөнө.

Энэ загварын үнийн санал авах →

СОНГОХЫН ӨМНӨ

Евролос БИО 5: түгээмэл асуулт

Евролос БИО 5 зуслангийн бохирын системд тохирох уу?

БИО 5 нь улирлын болон байнгын хэрэглээнд зориулсан, насос, эжектор, биошүүлтүүртэй загвар. Зуслангаа ямар улиралд, хэдэн хүн ашиглахыг хэлж, талбайн хөрс, ус зайлуулах боломжтой хамт сонголтоо нягтлуулаарай.

5 хүний септик гэдэг нь ямар хүчин чадалтай вэ?

Энэ загварын тооцоот хэрэглэгч 5 хүн, хоногийн хүчин чадал 1,000 литр буюу 1 м³. Хүний тооноос гадна хоногийн усны хэрэглээ болон нэг дор их ус зайлуулах нөхцөлийг захиалгын өмнө тодруулна.

Евролос БИО 5-ийн үнэ угсралттайгаа хэд вэ?

Төхөөрөмжийн иж бүрдэл, хүргэх байршил, газар шорооны ажил, шугамын урт, дулаалгаас хамаарч санал гаргана. Зөвхөн төхөөрөмж авах эсвэл угсралттай захиалах эсэхээ хүсэлтдээ бичээрэй.

ЗалгахҮнийн санал авах